“Бизнесийн итгэлийн индекс-2020” судалгааны үр дүнг танилцууллаа

Бизнесийн орчны ерөнхий төлөв байдлыг үнэлэх, сайжруулах, түүний арга замыг тодорхойлох зорилго бүхий “Бизнесийн итгэлийн индекс-2020” судалгааны үр дүнг МҮХАҮТ танилцууллаа. Энэхүү судалгааг 2000 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулж, үр дүнг нь шийдвэр гаргагчдад хүргэж, төр засгийн бодлого, үйл ажиллагаанд тусгуулахад анхаарч ирсэн билээ. Эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалт, худалдаа, үйлчилгээ, барилга, дэд бүтэц гээд бүхий л салбар цар тахал, удаа дараагийн хөл хорио томоохон цохилтод өртөж, хямрал, хүндрэл улам гүнзгийрсэн энэ үед “Бизнесийн итгэлийн индекс-2020” судалгааг танилцуулж байна. 2020 оны бизнесийн орчны итгэлийн индекс -0.28 гарч, сүүлийн дөрвөн жилийн үзүүлэлтээс доогуур гарлаа. Тодруулбал, гадаад зах зээлийн таагүй … Continue reading “Бизнесийн итгэлийн индекс-2020” судалгааны үр дүнг танилцууллаа